Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
120 мянгатын 22 барилгыг хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөх боломжийг судалж байна

Хан-Уул дүүргийн 1-р хорооны 120 мянгатын бүсэд нийт 22 хуучны орон сууцны барилга байрлаж байгаагаас 13 барилгад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.Үүнээс 2 барилга (1-р байр, 18-р байр)-ын төсөл хэрэгжүүлэх эрх НЗД-ын А/851, А/1060 тоот захирамжаар "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжиж ирсэн. 1 дүгээр байранд сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 сарын 3-ны өдөр "Даацын цамхаг групп" ХХК төсөл хэрэгжүүлэгчээр тодорсон боловч оршин суугчид тухайн бүсийн нийт 22 барилгыг бүхэлд нь хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ.Үүнтэй холбогдуулан 22 барилгын нийт оршин суугчдаас нэгдсэн байдлаар хотхоны зохион байгуулалтаар дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэл, байр суурийг тодруулах, нэгдсэн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга М.Шижирбаяр “Хэрэв 120 мянгатын барилгуудын брэндинг, орчны онцлогийг хадгалж ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, сургууль зэргийг стандартад нийцүүлэн хотхон хэлбэрийн цогц дахин төлөвлөлтийг хэрэгжүүлбэл нийслэлийн анхны нэгдсэн хорооллын жишиг төсөл болох боломжтой” гэж онцоллоо.

Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан