Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой Базелын конвенц нь 1989 онд батлагдаж, 1992 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон.

Тус конвенц нь аюултай болон бусад хог хаягдлын үүсэлт, тээвэрлэлт, менежментээс үүдэх сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой.

Конвенцын хүрээнд хог хаягдлыг “амьдралын мөчлөгийн нэгдсэн арга барил”-аар буюу үүсэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, эцсийн устгал хүртэл бүх шатанд хяналттайгаар удирдах шаардлагатай гэж үздэг.

Монгол Улсад аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хуулиар хориглосон бөгөөд экспортын хувьд урьдчилан мэдээлж, холбогдох зөвшөөрөл авах журмыг мөрддөг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улс нэгдсэн Базелын конвенц нь хог хаягдлын зохистой менежментийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Мөн COP17-ийг угтан “Хуванцаргүй COP” аяныг хэрэгжүүлж, нэг удаагийн хуванцар хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин ашиглах соёлыг төлөвшүүлэхэд анхаарч байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан