Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, төсвөөс хараат бус болгоно

Шадар сайд Х.Ганхуяг, Засгийн газрын хуралдаанаар "Уур амьсгалын Үндэсний хороо"-ны чиглэл өөрчлөх тухай тогтоолын төслийг танилцуулахаар бэлтгэж байна.

Энэхүү өөрчлөлтөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг уур амьсгалын бодлоготой уялдуулж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон.

Үүний зэрэгцээ “Нүүрстөрөгчийн Үндэсний бүртгэлийн систем”-ийг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийг нэгдсэн, ил тод, засаглалын тогтвортой байдлаар хангахыг зорьж байна гэдгийг Шадар сайд онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан