Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Түүхч  эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар  Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон. Анагаах Ухааны боловсрол олгож буй их, дээд сургуульд жил бүр 200-300 УАУ-ы эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 12 хувьд уламжлалт анагаах ухааны аргаар эмнэлзүйн тусламжийг 1200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэл хөгжиж өдгөө дотоодын эмийн долоон үйлдвэрт 1000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, эмийн зах зээлийн 1-2 хувийг хангаж байна. Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх,  ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрхзүйн орчны сайжруулах,  уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг  тусган боловсруулан  танилцуулж байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан