Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо

Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний 2 сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилаас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 08-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна. 

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт Монгол Улсын дотоодын зах зээл дэх борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна.Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор Монголбанк болон Арилжааны банкуудтай холбогдох уулзалтыг зохион байгуулж зээлийн нөхцөл шаардлагыг боловсруулаад байна. Энэ онд багтаан 150 мянган шоо.метр багтаамжтай агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан