Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Р.ЧОЙНОМ 90 - ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЧ” хүндэтгэлийн арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын филармонийн Их танхимд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ өдөр их найрагчийн тухай түүхэн гэрэл зураг, гар бичмэлүүд, уран зургийн бүтээл, түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс бүхий 100 гаруй дээжийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээх бөгөөд энэ сарын турш нийтийн хүртээл болно.Их найрагчийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей болон Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан зэрэг байгууллагууд хамтран яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн өвийг олон нийтэд таниулах зорилгоор 30 хүртэлх насны хүүхэд залууст чиглэсэн “Эрх чөлөө” эссэ бичлэгийн уралдаан, Р.Чойномын нэрэмжит “Оюухай” 13 дахь удаагийн яруу найргийн наадам, “Миний Монгол” гар зургийн уралдаан болон “Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ” судлал шинжлэлийн улсын уралдаан зэрэг соёл, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн  олон талт арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулна. Р.Чойном нь бага наснаасаа мэдлэг боловсролд шамдан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ авьяас билиг, оюуны цар хүрээгээ хөгжүүлсэн онцгой нэгэн байв. Тэрээр зөвхөн үгийн урлаг төдийгүй дүрслэх урлаг болон хөгжмийн урлагийн салбарт ч үнэт өвийг бүтээн үлдээсэн олон талын авьяас билигтэй их хүмүүн юм.Түүний зохиосон “Гал морин цаг”, “Залуу нас”, “Сүмтэй бударын чулуу”, “Тал дахь тулалдаан”, “Хүн” зэрэг уран зохиолын бүтээлүүд нь монголын орчин үеийн утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1990 онд зохиосон роман болох “Сүмтэй бударын чулуу” бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг нэхэн олгосон билээ.

Р.Чойномын шүлэг, найраглалд хүний амьдралын баяр гуниг, эрх чөлөө, шударга ёс, эх орон, оршихуйн утга учрыг гүн ухаан, уран сайхны төгс илэрхийллээр өгүүлсэн байдаг тул түүний бүтээлүүд дэх соён гэгээрлийн үнэ цэнэ нь өнөөдрийн "Соёлын сэргэлт"-ийн гол цөм билээ.​Бидний зорилго бол соёл, урлагийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн, мэдлэг боловсролтой ирээдүйг хамтдаа цогцлоох явдал тул иргэд, олон нийт, хүүхэд залуус та бүхнийг дээрх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан