Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

Нийслэлийн хэмжээнд авто замын барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Энэ жил нийслэлээс 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн.

Үүнээс хамгийн урт авто замын ажил нь нийслэлийн мега төслүүдийн нэг Туулын хурдны замын ажил юм. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн.

Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна. Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй. Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргахаар ажиллаж байна. Үүний үндсэн дээр төмөрбетон суурийн ажлууд хийгээд явна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас хамгийн сүүлд Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу явах Эмээлтийн замыг Өлзийт хороолол, Морингийн даваатай холбох 12.5 км замын худалдан авах ажиллагааг зарласан байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа дөрөвдүгээр сарын сүүлээр авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан