Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт бий. Эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, хуулийг батлах үед тогтоосон үзэл баримтлал өөрчлөгдөх, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоох, нийтийн ашиг сонирхлоос илүү тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх, улмаар хүний эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бий болгож байна.

Иймд хууль тогтоомж тодорхой, тогтвортой, нэг мөр хэрэгжих зарчмыг хангахад чиглэсэн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр журмаар зохицуулж буй суурь шинжтэй харилцааг хуулийн түвшинд нарийвчлан тусгах, хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэж буй практик хүндрэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найруулаад байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Мөн иргэдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалтад дэмжлэг үзүүлэх болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэхэд ач холбогдолтой болно гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан