Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг.

Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж.

Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан.

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.  

УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн тухайн амьтад нь үрждэг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж буй. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа бий” гэв.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Нийслэлээс өнгөрсөн оны зургаадугаар сард “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан. Хэрэв иргэд та бүхэн нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай эзэн байж тухайн амьтнаа түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэлээ.

Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан