Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлууд эхэлж байгаатай холбогдуулан үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүдийг оролцуулсан өргөтгөсөн шуурхай хуралдааныг өнөөдөр (2026.03.24) танхимаар болон цахимаар зохион байгуулав.

Хурлыг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн удирдан явуулж салбарын 48 үйлдвэр компанийн удирдлагууд оролцон “Нэгдсэн сүлжээний 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны хэрэгжилт”, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар нэгдсэн мэдээлэл өглөө.

Салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зүгээс эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний дутагдалд орж бэлтгэн нийлүүлэгч дээр өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй улмаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулав.

Эрчим хүчний дэд сайд үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах болон удирдлага зохион байгуулалтын чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:

  • Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, ажлыг эхлүүлэх, төлөвлөгдсөн хугацаанд хийж дуусгах;
  • Олон Улсын гадаад нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай дизель түлш, мазут, шатах, тослох материал зэрэг нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллах;
  • Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд хөрс хуулалт, уулын ажлын төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь бүрэн хийж, дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: Эрчим Хүчний Яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан