Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, 5000 айлын орон сууц барих “Баянхошуу хот орон сууцжуулах” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийг Баянхошуу болон Шархад байршилд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын, Шархадын 5.4 га талбайд 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бол хоёрдугаар үе шатанд эдгээр хоёр байршилд нийт 49.6 га талбайд 4200 айлын орон сууц барьж байгуулах юм. 

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянхошуу дэд төвд 110 айлын 4 блок орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 226 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 57-81 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Шархад дэд төвд баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажил графикийн дагуу үргэлжилж, 110 айлын 4 блок барилга 99 хувийн гүйцэтгэлд хүрсэн бол 228 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай үргэлжилж байна. 

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5000-8000 яндан, 5000 орчим нүхэн жорлонг халж, агаар болон хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах чухал үр дүнд хүрэхээр тооцоолжээ.  

Дашрамд дурьдахад, тус төсөлд нэвтрүүлж буй EDGE стандарт нь эрчим хүч, ус болон барилгын материалын хэрэглээг хэмнэж, байгаль орчиндээлтэй байдлаар төлөвлөсөн барилгын олон улсын стандарт юм. EDGE буюу “Excellence in Design for Greater Efficiencies” нь илүү үр ашигтай төлөвлөлтийн шийдлийг илэрхийлдэг бөгөөд Олон улсын санхүүгийн корпораци-аас боловсруулсан. Уг стандартын дагуу барилга нь энгийн барилгатай харьцуулахад эрчим хүч, ус, материалын хэрэглээг дор хаяж 20 хувиар бууруулсан байх шаардлагатай. 

Ийм барилгад дулаан алдагдал багатай хийц, өндөр чанарын цонх, нарны эрчим хүчний шийдэл, ус хэмнэх тоноглол, саарал ус дахин ашиглах систем зэрэг орчин үеийн технологийг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд оршин суугчдын хэрэглээний зардал буурч, илүү тав тухтай, эрүүл амьдрах орчин бүрдэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан