Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.03.24/ Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж энэхүү харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 24 жилийн туршид 5 үе шат бүхий нийт 106.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Зүрх судасны төв” төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Тэрбээр, Монгол Улсын гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа манай улс чухал ач холбогдол өгдгийг онцолж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр орны найрсаг харилцаа 50 жил идэвхтэй өрнөснийг тодотгов.

Энэхүү айлчлал Монгол, Люксембургийн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалт хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар өрнөж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид энэ төслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан