Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага. Иймээс хороо, дүүргүүд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ногоон байгууламж нэмэгдэх нь агаарын чанарыг сайжруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл хотын бүсэд орж ирсэн адуу, мал ногоон байгууламжийг сүйтгэх, шинээр тарьсан мод, зүлгийг гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байна.

Нэг удаагийн тохиолдол байж болох ч, давтан орж ирсээр байдаг нь асуудал үүсгэдэг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн чиглэлээс орж ирсэн адуу мал олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон ногоон байгууламжийг сүйтгэсэн жишээ бий. Мөн өвлийн улиралд авто замд цацдаг давс, бодисыг адуу хужиртай андуурч идэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд малчид ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн ногоон байгууламжийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хэмжээнд 5-6 азарга адуу байнга орж ирж, гаргах арга хэмжээ авсны дараа дахин орж ирэх  асуудал давтагддаг. Тухай бүрд нь тууж гаргах, торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа. Эдгээр адуу нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчим болон Чингэлтэй дүүрэг, Баруун, Зүүн салааны уулсаар дамжин орж ирдэг.

Зарим тохиолдолд эзэн нь тодорхойгүй байдаг тул түр хашаалж, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг. Дүүргийн хэмжээнд Баруун салаа, Толгойтын Найрамдалд адуу, мал хаших хашаа байдаг. Гэвч зарим иргэд шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гаргадаг нь хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн гэрээт эргүүлүүдийг ажиллуулж, мотоциклтой эргүүл өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллаж байна.

Мөн ойн зурвас байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг дүүргийн төсвөөр үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бумбатын рашаан орчимд тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж, адуу, малаас хамгаалах хашааг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан