Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа

Мал эмнэлгийн салбар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн Мал эмнэлгийн ерөнхий газар болон харьяа байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2026 оныг “Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” болгон зарлалаа.

Дээрх зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөг гарган арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар болон харьяа байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.

Мөн удирдах ажилтны зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн оролцож аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга нарт Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг жигдрүүлэх, ажлын бүтээмж, чанар хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, салбарын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, таслан зогсоох, өвчингүй тайван байдалд шилжин экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан