Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 10.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д зааснаар нийслэлийн үнэт цаасны дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр баталсан.

Үүний дагуу бүх холбогдох хууль, тогтоол, тогтоомжид үндэслэн Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг нийслэл дотоод бонд гаргаж, 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. Өнөөдөр нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслолыг зохион байгууллаа. Ийнхүү 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг олон нийтэд нээлттэй арилжиж эхэллээ.

Ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг олон жилийн дараа шинэчилснээр нийслэл томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрөл хэрэгслийг ашиглаж санхүүжүүлэх боломжууд нээгдсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 40 орчим хувь нь уламжлалт гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллоос иргэдийг орон сууц руу шилжүүлэхэд хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил бол цахилгаан, дулааны эрчим хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хот одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Хоёр жилийн хугацаатай гаргасан дотоод бондыг энэ оны эхний хоёрдугаар хагаст төлөөд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл төлөх ёстой дотоод бондын үлдэгдэлгүй болсон учраас 42 жилийн түүхтэй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн санхүүжилтэд шаардагдах 200 тэрбумын бондыг өнөөдөр арилжихад бэлэн болоод байна. ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно. ДЦС-5 өнөөгөөс хоёр жилийн дараа буюу 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авснаар олон нийтэд үр өгөөжөө хүртээнэ. Дулааны тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаан, цахилгаанаар хангах томоохон төсөл. Нийслэл Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцыг дотоод бондоор санхүүжүүлж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй уялдуулж, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг олноор барьж байгуулах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байна. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоод байна.

 НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан