Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй

УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй. Өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах асуудал яригдаагүй. Аливаа ярьж байгаа асуудал бодит байх ёстой. Монгол төрийн бодлого улс орны аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал болон төрийн тогтвортой байдал дээр анхаарах ёстой. Хамтын хүчээр улс орныхоо асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өөрийгөө дэвшүүлээд хэн нэгнийг дэмжиж татгалзсан асуудал байхгүй.

Аливаа асуудал дээр ямар ч цаг үед ойлголцол, яриа хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Тэр дундаа энэ ээдрээтэй цаг үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Энэ нэг улс төрийн нам бүлэг, хэсэг улс төрч болон хэн нэгний албан тушаалын асуудал биш. Бид эвийг сахиж байх ёстой. Хэрэв хоёр тал хуваагдсан гэж байгаа бол нэг нам бүлгийн асуудал биш болчхоод байна.

Улс төрийн ууган хүчин МАН энэ цаг үед УИХ-тай хамтарч төр ёсны бодлогынхоо үүрэг дүрэм журмынхаа хүрээнд төр засаг, ард түмнээ хүндэлж, эвийг эрхэмлэж явах тухай асуудал дээр байнга байр сууриа илэрхийлж байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга тийм хариуцлага юм ярьж болохгүй. Би хэн нэгийг үгүйсгээгүй, нэр дэвшээгүй.

Би УИХ-ын даргал нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Нам бодлогоо нэгтгээд 38-30 гэдэг талцал хуваагдлаа зогсоож, улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улсын орноо нэгдсэн бодлогоор нэг хүнээ дэвшүүлээд явах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар талцал хуваагдлыг өөгшүүлж болохгүй. Өнөөдөр намын асуудлыг улс орны хямрал болгож, энэ хямрал нь ард түмний амьдралын доройтол улс орны нийгэм эдийн засгийн хямрал оруулах байх тал дээр байнга байр сууриа илэрхийлж байгаа“ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан