Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүлээ гэдгийг намын дарга Н.Учрал хэлсэн. 

Дэлхий нийт дайны байдалд байна. Үүний сөрөг нөлөөг бид амсаж хэлсэн. Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой. Сайд нарыг яаралтай томилох шаардлага бий. Энэ асуудлыг хурдан шийдэх болов уу гэж харж байна. Парламентад таван нам суудалтай.

Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий.  Хууль тогтоолыг хурдан батлах шаардлага ч байна. МАН-ын бүлгийн дотор үл ойлголцсон асуудал бий. Үүнийг шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой. Үүнд  УИХ-ын даргын үүрэг оролцоо чухал.

УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, намуудын дунд ойлголцол бий болгох үүрэгтэй. Улс төрийг хойш тавина. 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан. Хяналт тэнцэл их чухал. Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, боловсронгуй болгохоор Үндсэн хулийн нэмэлт өөрчлөлт томоохон ахиц авчирсан.

Монгол төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх, төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, УИХ -ын гишүүдийн унаж байгаа нэр хүндийг сэргээх тал дээр илүү анхаарна. Энэ нэн тэргүүн тавих зорилго байх болно. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан