Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын даргын 2026 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/16 тоот тушаалаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зөвлөмж, төслийн хүрээнд дагаж мөрдөх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Хяналт шалгалтын газраас хамтран удирдамжийн дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй шингэрүүлсэн шатдаг хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг:

-Даралтат сав, шугам хоолой, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулсан болон битүүмж, нягтын шалгалт хийж туршиж шалгасан тухай акт, баталгаажилтын хугацаанд техникийн магадлал, засвар, цэвэрлэгээ, угаалга, үлээлгэ хийсэн тухай акт зэрэг техникийн баримт бичгийн бүрдэлт, хөтлөлт шаардлага хангасан эсэх;

-Хий хадгалах даралтат савны үйлдвэрлэгчийн баталгаа бичиг болон даралтат савны паспорт, түүнд хөтлөлт баяжилт хийгддэг эсэх;

-Даралтат савтай харьцаж ажилладаг ажилтнуудыг дүрмийн дагуу мэргэжлийн сургалтад хамруулсан эсэх;

-Хоосон болон хийтэй баллон хадгалах тусдаа өрөөтэй эсэх;

-Хэмжих хэрэгслийг баталгаажуулсан тухай баримт бичиг, гэрчилгээтэй эсэх.

-Хийн үйлдвэрийн барилга байгууламжийн аянга хамгаалалт, тоног төхөөрөмжийн газардуулгын байгууламжуудыг тусад нь төлөвлөсөн эсэх;

-Газардуулгын дамжуулагчийн хэлхээний бүрэн бүтэн байдал, зэврэлтийн хамгаалалт, гагнуурын холболт, бэхэлгээ газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн эсэх;

-Галын аюулгүй байдлын холбогдох зүйл заалт хангагдсан эсэх;

-Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн холбогдох заалт хангагдсан эсэх;

-Аж ахуй нэгж,байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага норм MNS 5566:2020-ийн дагуу байрлуулсан эсэх;

-Галын автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх нөхцөлтэй танилцан, аюулгүй ажиллагаа, холбогдох хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр үзлэг шалгалтыг хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил аргазүйн зөвлөмжийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан