Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан

УИХ-ын дарга нам бус байх зохицуулалт бүхий хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 
Энэ үеэр УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшээд буй ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын байр суурийг хүргэж байна. 
Тэрбээр, УИХ-ын даргыг сонгох асуудал хэлэлцэх энэ үед УИХ-ын дарга нам бус байх асуудлыг бид хэлэлцэж байна. Бид үүнийг дэмжинэ. Гэхдээ бид аливаа асуудлыг цогцоор нь хармаар байгаа юм. УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч, нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэх ёстой.
Ард түмний төрд итгэх итгэл маш их унаж байна. Нийгмээрээ шударга ёсыг хүсэмжилж байна. Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ынхаа нэр хүндийг сэргээхийн тулд УИХ-ын даргаас эхлээд гишүүд нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, төрөө цэгцлэх ажлыг тууштай, санаачилгатай хэрэгжүүлнэ гэж бодож байна.
Энэ ажлын эхлэлийг үр дүнтэй хийе. Арын залгаас нь гишүүд маань ёсзүйтэй, хариуцлагатай байх, улс төржихдөө улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх ёстой болов уу гэж байр сууриа илэрхийлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан