Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн өнөөдрийн /2026.04.06/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Бага хурлын тогтоолуудыг танилцуулж, цаашдын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах талаар хэлэлцсэн байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төр засгийн тогтвортой, шуурхай ажиллагааг хангах зорилгоор Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдааны 04, 05 дугаар тогтоол, мөн Удирдах зөвлөлийн А/11 дүгээр тогтоолуудыг УИХ дахь бүлгийн гишүүдэд танилцуулжээ.

Хоёрдугаарт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн нөхцөл байдал, үүсэж буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мэдээллээр 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн ч үүний 3.2 нэгж хувь нь хөдөө аж ахуй, Оюу толгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна. Харин бусад салбарын өсөлт 3.6 хувьтай гарч, эдийн засгийн боломжит өсөлтөөс доогуур үзүүлэлттэй байгааг онцоллоо.

Өрхийн бодит орлого улсын хэмжээнд 5.0 хувиар өссөн бол Улаанбаатар хотод 2.2 хувиар буурсан байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд мэдээлэв.

Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн байна. Голлох бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тогтвортой нэмэгдэж байгааг танилцуулжээ.

Тодруулбал, 2025 оны эхний хагаст сард 0.5 сая тоннд хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийгдэж байсан бол сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ байгуулсан байна. Мөн нүүрсний арилжааны биелсэн үнэ анхны дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувиар өссөн бөгөөд гуравдугаар сарын дуудлага худалдааны үеэр үнийн өсөлт илүү өндөр байсныг мэдээлэлд онцолжээ.

Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд эрсдэл үүсэж, Ормузын хоолой-гоор дамжих тээвэрлэлт буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн байна.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хувьд:

  • АИ-92 — 42 хоног
  • АИ-95 — 73 хоног
  • Дизель түлш — 27 хоног
  • Шингэрүүлсэн шатдаг хий — 40 хоног
  • ТС-1 — 25 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэл танилцуулжээ.
1 Сэтгэгдэл
Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
Хамгийн их уншсан