Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа

Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-24-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулна.

Шинээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц. Сандаг-Очир албан ажлаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах төслийн талбайгаас эхлүүллээ.

Энэ үеэр төслийн явцын талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26,9 га талбайд СОР17 хурлын үндсэн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үүнээс барилгажих талбай нь 44 мянган м.кв. Нийт 800 машины авто зогсоол, 20 түр байгууламж барина. Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Үндсэн зам талбайн ажил тавдугаар сард дуусна. “Цэнхэр бүс”-д хийгдэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, наймдугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа ба 12 Түр байгууламж барина. “Цэнхэр бүс”-д хийгдэж байгаа бүх ажлууд НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Аюулгүй байдлын газартай бүх ажлыг зөвшилцөн хийж байна. Харин хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлах “Ногоон бүс”-ийн ажлыг эрчимжүүлэх, мөн хурлын танхим, тоног төхөөрөмжийн угсралтыг шуурхай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг төслийн гүйцэтгэгч байгууллагаас танилцууллаа. Үргэлжлүүлэн тохижилт, хурлын танхимуудын угсралт, тоног төхөөрөмж суурилуулах гүйцэтгэгчийг шуурхай шалгаруулж, ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Салбарын сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлын чанар, хугацаанд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудад тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, уялдаа холбоог сайжруулах, ажлыг зэрэг эхлүүлж хугацаанд нь бүрэн дуусгах чиглэл өглөө.

COP17 Талуудын бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын тавцанд байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх манлайллаа харуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

COP17

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан