Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ

Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна.  

Тодруулбал насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:

  • 2023 онд 736
  • 2024 онд 917
  • 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.

Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд, 30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэйг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.  

Эх сурвалж: ЦЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан