Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын байгууллагын удирдлагуудтай уулзаж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг чиглэл өглөө.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг тодорхой хугацаанд нээж, үйл ажиллагааг нь дэмжих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд татварын өртэй 12,100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6,042 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” санаачилга болон эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг бодит ажил болгохоо онцолж, эдийн засгийн чөлөөлөлт нь хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ. Эдийн засгийн сорилтыг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүддээ боломж олгож, үйл ажиллагааг нь дэмжих шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Мөн Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг бус нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллах бөгөөд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран төлөвлөгөө гаргаж, өр төлөх боломжийг бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж болон иргэдэд боломж олгох шаардлагатайг онцлов. Үүнд борлуулалтын орлого 400 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг саналуудыг тусгах чиглэл өгсөн байна.

Сангийн сайд З.Мэндсайхан улсын хэмжээнд 12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3.547 их наяд төгрөгийн өрийн улмаас арилжааны банк дахь данс битүүмжлэгдсэн байсан бөгөөд данс чөлөөлөх ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн талаар танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир бизнес эрхлэгчдэд чирэгдэл үүсгэхгүйгээр данс нээх ажлыг зохион байгуулж байгааг хэлэв. Энэ хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагуудтай цахим хурал хийж, зөвлөх утсаар мэдээлэл өгч, өр төлөх график гарган ажиллаж байгааг дурдлаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн нь иргэд нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан