Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно

Нийслэлд трамвайн төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр чиглэл нь Зунжингаас Сүхбаатарын талбай хүрэх бөгөөд 11 км урт, 16 зогсоолтой байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Харин хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд барина. Төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарлаж, тендерийн материал хүлээн авч байна. Тендер нь "EPC" нөхцөлтэй буюу гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт болоод барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөөд байна.

ШУГАМ 1

  • Трассын урт: 11 км
  • Зогсоол: 16
  • Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
  • Зорчих дундаж хугацаа: 29 минут /нэг талдаа/
  • Зогсоол хоорондын дундаж зай: 700 метр
  • Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
  • Трамвай хоорондын хугацаа: 5 минут
  • Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.

ШУГАМ 2

  • Трассын урт: 15 км
  • Зогсоол: 23
  • Гүрэн байгууламж: 520 у/м
  • Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
  • Зорчих дундаж хугацаа: 37 минут /нэг талдаа/
  • Зогсоол хоорондын дундаж зай: 700 метр
  • Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
  • Трамвай хоорондын хугацаа: 5 минут
  • Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувиар нэмэгдэнэ.

Трамвай төсөл нь нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх бөгөөд нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан