Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ

Хаврын хуурайшилт их байгаа учраас ой хээрийн түймэр нэмэгдэх хандлагатай байна. Дорнод аймаг, Дашбалбар сум 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийнхан, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийн нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар Монгол Улсын талд хээрийн гал түймэрт 130 га талбай өртөж шатсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан