Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн нийгмийн салбарын байгууллагуудад ажиллаж байна. Энэ үеэр Монголын хүүхдийн ордонд ажиллалаа. Монголын хүүхдийн ордны 24 төрлийн 37 дугуйланд жил бүр 62 мянга гаруй хүүхэд суралцдаг. 2025 онд нийт 150 мянган хүүхэд суралцаж төгсжээ. Мөн нийслэлийн долоон дүүрэгт 27 байршилд хүүхдийн ордны үйл ажиллагаа салбар дугуйлангуудаар дамжин хүүхдүүдэд хүрч байна. Монголын хүүхдийн ордноос жил бүр улсын чанартай 15 төрлийн томоохон уралдаан тэмцээн зохион байгуулдаг, 20 гаруй улсад 300-400 хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцдог байна.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордны барилга 1984 онд ашиглалтад орсон 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд барилгын урсгал засварыг тогтмол хийж, барилгын насжилт уртассан. Мөн барилгыг бүхэлд нь шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж байгаа. Бидний хувьд багш, ажилчид, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Монголын хүүхдийн ордны өргөтгөл Спортын төрөлжсөн цогцолбор барих асуудал удаан яригдсан. Харин 2025 оны долоодугаар сард зураг төсвийг баталсан. Тус спорт цогцолборт усанд сэлэлт, жүдо, үндэсний бөх, самбо, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, уран гимнастик, спорт бүжиг, хаданд авиралт, хөнгөн атлетик зэрэг 16 төрлийн дугуйлан хичээллүүлж, 40 мянга орчим хүүхдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Спорт цогцолбор барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг энэ сарын 17-нд шалгаруулна” гэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн хоёр жилд нийслэлээс дэд бүтцийн төслүүдэд түлхүү анхаарч ажиллалаа. 2026 онд бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна хүний хөгжил, нийгмийн салбарын байгууллагуудаа дэмжинэ. Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг өргөтгөх ажил хийгдэж байгаа. Сургуулиудад спортын цогцолбор барьж байна. Монголын хүүхдийн ордон хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлж буй олон жилийн түүхтэй байгууллага. Нийгэм, соёлын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, онлайн сургалт зэргийг дэмжих нь зүйтэй. Нийгмийн салбарын байгууллагууд олон талт үйл ажиллагаа явуулж, орлогоо төлөвлөж, хүртээмжээ нэмэгдүүлэх менежмент хийх хэрэгтэй. Хүүхдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж хөгжүүлэх, зөв дадалтай болгох, дүүргийн хүүхдүүдээ дугуйланд хэр хамруулж байгаа зэргээр нь дүүргүүдийг үнэлэх, хүний хөгжлийг үнэлэх хэрэгтэй байна” гэв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
"In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан