Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр Астана хотноо хүрэлцэн очоод байна. Үүнтэй холбогдуулан тус улсын талаар  товчхон мэдээллийг хүргэе.Казахстан улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, далайд гарцгүй улс юм.Тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 5 жилээс 7 жил болгон сунгасан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мөн онд 7 жилийн хугацаагаар сонгогджээ.


  • Эдийн засаг, гол үзүүлэлтүүд

Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 14,700 ам.доллар байна.

Эдийн засгийн гол салбарууд нь:

  • газрын тос, байгалийн хий
  • уул уурхайн олборлолт
  • машины үйлдвэрлэл
  • хөнгөн болон хүнсний үйлдвэр
  • хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан

Тус улс байгалийн баялгийн нөөцөөр:

  • уран, вольфрамын нөөцөөр дэлхийд 1 дүгээрт
  • хром, фосфорын нөөцөөр 2 дугаарт
  • тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээрт
  • газрын тосоор 12, чулуун нүүрсээр 9 дүгээрт ордог.

  • Гадаад худалдаа

Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд:

  • экспорт – 80 тэрбум
  • импорт – 65 тэрбум ам.доллар байна.

Тус улс:

  • экспортод → газрын тос, түлш, металл, хүдрийн түүхий эд
  • импортод → машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа авдаг.

  • Монгол–Казахстаны харилцаа

Монгол, Казахстаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давж, өмнөх оноос 7.2 хувиар өссөн байна.

Монгол Улс Казахстан руу:

  • хүнсний бүтээгдэхүүн
  • адууны мах
  • ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • хивс, хивсэнцэр
  • транзит автомашин экспортолдог.

Харин Казахстанаас:

  • гурилан бүтээгдэхүүн
  • чихэр, жимс
  • цагаан будаа
  • тамхи, коньяк импортолдог.

  • Хөрөнгө оруулалт, иргэдийн харилцаа

Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж Монголд бүртгэлтэй байна.

2025 онд:

  • Казахстанаас 24 мянга гаруй иргэн Монголд зорчсон
  • Монголын мөн тооны иргэн Казахстан руу зорчжээ

Мөн:

  • Казахстаны 575 иргэн Монголд оршин суудаг
  • Монголын 4 мянга гаруй иргэн Казахстан улсад амьдарч байна.

  • Боловсролын хамтын ажиллагаа

2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцаж байна.

Сүүлийн жилүүдэд:

  • 2024–2025 онд 11 оюутан
  • 2025–2026 онд 22 оюутан бакалавр, магистрын түвшинд элсэн суралцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан