Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Парис хотноо албан томилолтоор ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Парис хотноо дараах үндсэн чиглэлээр ажиллаж, зохих үр дүнд хүрэв. Үүнд:Олдворын төлөв байдлын үзлэг, баримтжуулалт: Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдалд нарийвчилсан үзлэг хийж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав.Дипломат хамтын ажиллагаа: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тээвэрлэлтийн логистик төлөвлөлт: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн "Гроспирон" (Grospiron) компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэлж баршгүй түүхэн олдворуудыг эх оронд нь аюулгүй, олон улсын стандартын дагуу тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөөг гаргалаа.

Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-ны зүгээс дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж байгаагийн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан