Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН ЦЭГҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг тогтоосны дагуу 2025 оны 07 дугаар сарын 06 -ны өдөр ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулав. 

 Геодезийн суурь цэгүүдийг тогтоосноор барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь бүрдэж,инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллаж байна .

 Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан