Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг магадлагдсан дүнд багтаан  зохих журмын дагуу санхүүжүүлэх үүргийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүлээлгэсэн.

Уг тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг хариуцаж, төслийн гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК  ажиллах үүрэг хүлээсний дагуу өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр санхүүжилтийн гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр төслийн санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд саадгүй, хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан