Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ /ТНАЛТ/ ТЕХНИКИЙН ХҮЧИН ЧАДЛААРАА БҮРЭН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай юм.

Зүгшрүүлэлтийн ачилт төлөвлөгөөний дагуу 2025.03.21-ний өдрийн ачилтаар 1 галт тэрэг 50 вагон 100 чингэлгийг 2 цагийн хугацаанд ачиж дуусгасан. Ингэснээр “Тавантолгой нүүрс ачих логистик төв” /ТНАЛТ/ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачихад бэлэн болон ажиллаж байна.

Энэхүү төсөл нь экспортын тээвэрлэлтийн зардал болон хугацааг богиносгож Монгол улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан