Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлтийн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичгээр ирүүллээ.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2020/02419 дүгээр захирамжаар 104.2 тэрбум төгрөгийг “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхөөс 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 70.0 тэрбум төгрөг барагдаж, одоо 137.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нийт барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна.Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль журамд нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг боломжит арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байгааг албан бичигт дурджээ.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан