Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ

Зохион байгуулалттай гэмт хэрэг, синтетик бодисыг илрүүлэх чиглэлд албаны эрэлч нохдыг бэлтгэх сургалтыг АНУ-тай хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын гаалийн байгууллага Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын Олон Улсын мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн газартай хамтран дөрөвдүгээр  сарын 13-17-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

 

Тодруулбал, гаалийн албаны эрэлч нохдыг зохион байгуулалттай гэмт хэрэг, синтетик хар тамхийг илрүүлэх чиглэлд бэлтгэх сургалтыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын төвд зохион байгуулсан байна.

Тус сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч Киф Баркер, Их Британийн хилийн албаны ахлах сургагч багш Леза Адамс нар удирдаж гаалийн байгууллагын 32 албан хаагчийг эрэлч нохдын хамт хамруулан албаны нохойг сургах ашиглах ур чадвар, мэдлэг мэдэгдэхүүнийг дээшлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан