Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэв. Мөн Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийг бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.

А.Баяр мөн нийслэлийн удирдлагыг шүүмжилж, “Нийслэл дэх төслүүдийг мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мэдэх, хянах эрх нийслэлчүүдэд бий. Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй. НИТХ нь иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй байгууллага. Энэ зарчмыг баримтлан хуралдаан зарлахгүй байх шийдвэр гаргасан” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтын талаар, хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан бөгөөд бүх мэдээлэл шилэн дансанд нээлттэй байгааг онцлов. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данс, бусад томоохон төслүүдийн захиран зарцуулалт, санхүүгийн мэдээлэл хаалттай байгааг шүүмжиллээ.

НИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилт, гүйцэтгэгч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлалаа. Уг ажлын хэсэг нь зөвхөн Туулын хурдны зам төслийг бус, нийслэлд хэрэгжиж буй бүх мега төслийн хэрэгжилт, үр ашигт хяналт тавьж ажиллах юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан