Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна

ЦУОШГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд гаргасан мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна.Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд, Булганы баруун, Төв аймгийн баруун өмнөд, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээн хуурайшилт нэн их байна.Их хуурайшилттай: Баян-Өлгийн өмнөд, Увс, Булганы зүүн, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Дорнодын зарим газраар хуурайшилт их байна.Дунд зэргийн хуурайшилттай: Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсэг, Хэнтий, Дорноговийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.Иргэн та ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  • Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан