Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл авлаа.Ерөнхий сайд Н.Учрал тус хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.Мөн хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Засгийн газрын гишүүдийг уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.Одоогийн байдлаар хурлын бэлтгэл ажил 43 хувьтай бөгөөд төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжсэн гэж мэдээлэв.Хурлын үеэр гадаад, дотоодын нийт 10 мянга орчим зочин оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг эхний өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацааг нэгээс хоёр долоо хоногоор хойшлуулах асуудлыг судалж байна.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан