Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг онцлов. Мөн чөлөөт бүсийн хөгжлийг зөвхөн хил орчмын бүсэд төвлөрүүлэх бус бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. 

Гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд Гамшгийн тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ тодотголоо. 

Стандарт, хэмжил зүй, техникийн зохицуулалт, лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагуудаас хуулийн төсөлд оруулах саналуудыг хүлээн авч байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2020–2024 онд  баталгаажуулалт, борлуулалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд 2025 оноос хүнд металлын шинжилгээг орон нутагтаа хийж эхэлсэн нь салбартаа сайн жишиг болж байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөсөн байршилд ажиллалаа. Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй үйлдвэрлэл, технологийн 18 паркийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, кластер хэлбэрээр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. 

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Шадар сайд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан