Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 160 нэгж талбарыг чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 130 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан энэ онд Баянгол дүүрэгт хэрэгжих бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ. Маргааш эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбарын гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” группт хүлээлгэн өгнө. Ингэснээр тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд багтаан Парк шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.Мөн тавдугаар сард хуралдах нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Гандан” тогтоолын төслийг өргөн барина. Тус төсөл нь 1800-аад оноос хойш суурьшсан Гандан орчмын айл өрхүүдийг үе шаттайгаар газарт хамруулж, чөлөөлөн, Улаанбаатар хотын төвд хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөрлөг дэнжийг бий болгох, Гандангийн түүх, соёлын өвийг хадгалан үлдэх зорилготой.Цаашид Ганданг тойрсон үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар нийслэл худалдан авна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн. Энэ жилийн төлөвлөгөөнд хамрагдсан айл өрхүүдийн нэлээд хэсгийг чөлөөлөөд байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан