Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархалаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар энэ оны 2 дугаар сард ОХУ-д амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, парламентын найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх  өргөн хүрээний асуудлаар Оросын талын холбогдох удирдлагуудтай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа дурдлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцол итгэлцлийг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн тулд Засгийн газар болон Парламентын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал УИХ-аар баталсан Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж,  оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх тал дээр хамтарч ажиллах, тэр дундаа тарифын бус хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах талаар санал нэгдлээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тээврийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж транизит тээврийн хоёрдох коридорыг нээх, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлуудад нягт хамтран ажилласныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  А.Н.Евсиков онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай протоколд хоёр талын холбогдох сайд нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд дээрх протоколыг соёрхон батлуулахаар байнгын хороодоор хэлэлцүүлж, батлуулах ажилд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан