Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон есдүгээр сарын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

Энэ онд тус хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” урианы дор дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхлээд байна.

Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байгаа аж.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа

  • Баянзүрх дүүрэг – Жуковын талбай
  • Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай
  • Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай

Барилгачдын талбайд зохион байгуулагдаж байгаа үзэсглэлэн  худалдаанд мод суулгац, үрслэгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 21 иргэн, 11 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа. Уг үзэсгэлэн худалдаанд шилмүүст болон навчит, гоёлын бут сөөг, үрсэлгээ, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, ногооны үр зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан