Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2022 оны 76 дахь чуулганаар 2026 оныг “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлаж, НҮБ-ын ХХААБ албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Энэ нь Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн соёл, ахуйг дэлхий дахинд таниулах онцгой ач холбогдолтой юм.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, МААЭШХ-гээс ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологийг шинэчлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг зохион байгууллаа.

Хуралд Монгол Улс, Швейцарь, Канад, БНХАУ-ын 40 орчим судлаач хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн монгол малын генетик нөөц, ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт түүнд эерэг болоод сөрөг нөлөөлөл үзүүлж буй бэлчээрийн ургамал болон мал аж ахуй, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэмтдийн судалгаанаас онцлоход, Монгол орны бэлчээрийн ургамлын хүлэмжийн хийн шингээлт, ургамлын бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн (сапонин, танин, флавоноид) нь малын тэжээл боловсруулах замд үүсэж буй хүлэмжийн хийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бэлчээрийн ургамлын дасан зохицлын явцад үүссэн бүтээгдэхүүн нь бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуйгаас үүсэж буй хүлэмжийн хийг бууруулдаг, түүнчлэн бэлчээрийн ургамал өөрөө хүлэмжийн хийг шингээдэг зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэдгийг баталжээ.

Тиймээс монголчуудын бэлчээрт суурилсан нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөр, хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэрийг хангах давуу чанартай гэдгийг судалгаагаар нотолсон байна.

Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжихээс гадна уур амьсгалыг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн нөөцөд суурилсан нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газар ашиглалтын зохисгүй менежмент, засаглал, институц хоорондын зохицуулалт хангалтгүй байдал зэргээс шалтгаалан эмзэг байдалд орсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан