Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОР17: Африкийн уугуул иргэдийн төлөөлөл СОР17-д оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЛЭЭР ГАЗАР, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО “Тэрбум мод” санаачилгыг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо “Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо Хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой “ТЭГ ХОГ ХАЯГДАЛГҮЙ ХОТУУДЫН СҮЛЖЭЭ”-НД НЭГДСЭН ХОТУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА МОНГОЛ УЛСЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.

2026 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.


2026 оны тавдугаар сарын 09-нөөс
2026 оны тавдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан