
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгчийн баг болон Олон улсын байгаль хамгаалах холбоо (ENACT)-ны түншлэл хамтран “Байгальд суурилсан шийдлээр газар, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцээг зохион байгууллаа.Уулзалтын гол зорилго нь газрын доройтлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Риогийн конвенцуудын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг бэхжүүлэхэд оршино.
Дэлхийн хэмжээнд газрын доройтол нь 3.2 тэрбум гаруй хүнд сөргөөр нөлөөлж, биологийн олон янз байдал болон экосистемийн үйлчилгээний алдагдлаар дамжин жил бүр дэлхийн эдийн засагт нөлөөлж, ДНБ-ий 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулж байна. Үүний зэрэгцээ газар ашиглалт, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг салбарууд дэлхийн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын ойролцоогоор 23 хувийг бүрдүүлдэг.Түүнчлэн IPCC-ийн тооцооллоор газар ашиглалтад суурилсан арга хэмжээнүүд нь дэлхийн уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал боломж бөгөөд 2050 он гэхэд дэлхийн дулаарлыг 1.5–2°C-ийн хүрээнд барихад шаардлагатай бууралтын 20–30 хувийг газар ашиглалт, газар дээр суурилсан арга хэмжээнүүдээр хангах боломжтой байна.Уулзалтын үеэр БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улсын газар нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхэд тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга (NbS4SII) болон Тал хээрийн төлөвлөгөөтэй холбоотой үйл ажиллагааг танилцууллаа.Мөн “COP17 бага хурлыг зохион байгуулж буй Монгол Улс байгальд суурилсан шийдлийн энэхүү боломжийг бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд “Тал хээрийн төлөвлөгөө”-р дамжуулан газар-уур амьсгалын өөрчлөлт-биологийн олон янз байдлын уялдаатай асуудлаарх бодлогын уялдааг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.Үүний нэг гол санаачилга нь Монгол Улсын манлайлсан “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” (Nature-based Solutions for Sustainable Infrastructure Initiative) юм.
"Тус санаачилга нь байгальд суурилсан шийдлүүдийг дэд бүтцийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд нэвтрүүлэх зорилготой. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс нутгуудад байгальд ээлтэй, тэсвэртэй, тогтвортой дэд бүтцийг бий болгоход чиглэнэ” гэдгийг онцлон тэмдэглэлээ.Мөн бүх түнш, оролцогчдыг Монгол Улсын манлайлсан Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгад нэгдэхийг уриалав.See less






























