Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт 100 жилийн ойг угтаж хөдөө, орон нутагт аяны туг аялж байгаа юм.

Тэгвэл Дорнод аймгаас эхэлсэн "Барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн зүүн бүс" аяны тугийг өнгөрсөн баасан /2026.05.08/ гарагт Сүхбаатар аймагт хүлээлгэж өглөө.

Дорнод аймгийн хувьд 100 жилийн ойн аяны тугийн хүрээнд барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, ахмад барилгачид болон барилгын салбарт суралцаж байгаа залуу мэргэжилтэнгүүдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн барилгын салбарын ажилчдын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, салбарын хууль тогтоомжийг суртачлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Дорнод аймгаас өртөөлсөн "Барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн зүүн бүс" аяны тугийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөрт ёслол төгөлдөр хүлээлгэж өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан