Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна

Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт Хэнтий аймгийн төв Чингис хотод өнөөдөр эхэлж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Х.Болорчулуун, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар болон зүүн бүсийн 45 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, тасгийн дарга нар, малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

ХХААХҮЯ-наас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон орон нутгийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор бүсчлэлийн тогтолцоонд үндэслэн, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Ховд, Булган, Дархан-Уул аймгуудад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хэнтий аймагт өнөөдөр болж буй зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж байна.

Уулзалтын хүрээнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын  албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл нар мөн илтгэл тавьж, хэлэлцүүлгүүдийн чиглүүлэгчээр ажиллах юм.

Уулзалтаар мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлгийн салбар болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ уулзалтын зорилго нь орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой. Бүс бүрийн онцлог, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлэх нь энэ уулзалтын гол зорилго. Энэ зөвлөгөөнөөс гарсан санал бүрийн араас явна. Орон нутгийн болон УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн шийдвэрлэх , 2027 оны улсын төсөвт аль алийг нь тусгах талаар анхаарч ажиллана” хэмээн онцоллоо гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан