Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОР17: Африкийн уугуул иргэдийн төлөөлөл СОР17-д оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЛЭЭР ГАЗАР, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО “Тэрбум мод” санаачилгыг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо “Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо Хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой “ТЭГ ХОГ ХАЯГДАЛГҮЙ ХОТУУДЫН СҮЛЖЭЭ”-НД НЭГДСЭН ХОТУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА МОНГОЛ УЛСЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, нутгийн зүүн өмнөд хэсгээр, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.


2026 оны тавдугаар сарын 14-нөөс
2026 оны тавдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд Арц Богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан