Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Уг сургалт нь Нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, үр ашигтай төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, шийдвэр гаргалтын чадварыг бэхжүүлэх зорилго бүхий сургалт юм.

Сургалтыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Виктор Франк нар нээж үг хэлэв.

Сургалтад аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга, мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн төлөөлөл хамрагдаж байна.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд, МУИС-ын багш, доктор Г.Мягмар нар "Бундестагийн сонгууль болон орон нутгийн сонгууль", "Байгууллагын соёл" сэдвүүдээр сургалт мэдээлэл өгч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан