Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди болон Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Мурали КБВС нарын зүгээс Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явц дуусах шатандаа орж байгааг яриандаа дурдаад тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг хүсэв.

Сайд Г.Дамдиннямын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад Засгийн газар, УИХ-аас холбогдох шийдвэрийг яаралтай гаргуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монгол Улсад хэрэгжиж буй анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой болохыг яриандаа дурдав.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь гадаадаас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах зорилготой бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд маш чухал болохыг уулзалтын үеэр онцлов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан