Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ТУВАГИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, доцент Л.Ш.Ондар тэргүүтэй төлөөлөл аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Завхан аймгийн боловсролын салбарыг дэмжиж ажиллах, Тува Улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Политехник коллеж төгссөн сурагчдыг дээд мэргэжлээр үргэлжлүүлэн сургах, Хөгжим бүжгийн коллеж болон бусад сургуулиас багш, оюутан солилцох, Орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, зуны богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцав.

Мөн Баянтэс сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Шинэбаярын Тувагийн Засгийн газрын тэтгэлгээр Их сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан