Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар-аас Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарчээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.

 “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан